Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧНОО АРИУСГАН ДЭЭДЛЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
БАЙГАЛЬ ОРЧНОО АРИУСГАН ДЭЭДЛЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

1991 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 84

Нэг. Эх нутгийнхаа баян тансаг байгаль, хөрс шороо, ус, ургамал, оршин буй орчноо цэвэр ариун байлган, унаган төрхөөр нь хадгалан хойч үедээ өвлүүлж ирсэн Монгол уламжлалаа сэргээж хэвшүүлэх ажлыг олон улсын байгаль хамгаалах өдөртэй уялдуулан байгаль ээждээ хүндэтгэл үзүүлэх буяны үйлс болгон өрнүүлэх талаар Монголын Ногоонтны хөдөлгөөнөөс дэвшүүлсэн санаачилгыг зүйтэй гэж үзэж дэмжсүгэй.
Хоёр.Иргэн бүр байгаль орчноо ариусган дээдлэх явдлыг үндэснийхээ зан заншилтай холбон бүх нийтийн үйлс болгон өрнүүлэхийг монгол түмэндээ уриалсугай.
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ