A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.ЭНХСАЙХАН/-т даалгасугай:

1/Улсын дээд шүүхийн Тамгын газрын шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын хэв журмын хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих алба, Хууль зүйн яамны Хорих байгууллагуудыг удирдах газрыг нэгтгэн Хууль зүйн яамны Шүүхийн шийдвэр биелүүлэх газар болгон зохион байгуулах;

2/Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол шийдвэрийг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль тогтоомжид нийцүүлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ