Хэвлэх DOC Татаж авах
БОГД ХАН ХАЙРХАН УУЛ, ХАН ХЭНТИЙ УУЛ, ОТГОНТЭНГЭР УУЛЫГ ТАЙХ УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
БОГД ХАН ХАЙРХАН УУЛ, ХАН ХЭНТИЙ УУЛ, ОТГОНТЭНГЭР УУЛЫГ ТАЙХ УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 110


1.Монголчууд эртнээс нааш Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн уламжлалыг сэргээн дээрх уулсыг Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт заасныг харгалзан эдүгээ цагийн байдалд нийцүүлэн тайх талаар олон түмнээс гаргаж байгаа санаачилгыг дэмжсүгэй.
2.Хан Хэнтий уулыг тайхад Чингис хааны зарлигийг уламжлуулан дагаж Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих ёслолыг хамтатган гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ