Хэвлэх DOC Татаж авах
БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот





Дугаар 105


“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Төрөөс ард олны хүсэн хүлээж буй асуудлуудыг нэгтгэн дүгнэж, судлаач, шинжээчдийн судалгаанд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг жил бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /Д.Дорлигжав/-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ