A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг 2001 онд багтаан хийх, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн эрчим хүчний үйлдвэр зэрэг татаас авдаг аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт, түүнийг олгохтой холбогдсон асуудлыг зохицуулан шийдвэрлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т-Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ