Хэвлэх DOC Татаж авах
ДАЙН,БАЙЛДААНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
ДАЙН,БАЙЛДААНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 33

Дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдын нийгмийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ТОГТООХ нь:
1.Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгох, орон сууц хувьчлахад тэдэнд ялгавартай хандах асуудлыг холбогдох хуульд тусгах асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулахыг Засгийн газарт чиглэл болгосугай.
2.Залуу үе, цэрэг дайчдыг эх оронч, ажилч хичээнгүй үзэл санаагаар сургаж, хүмүүжүүлэхэд ахмад дайчдыг өргөн оролцуулж, бодитой ажил зохиохыг Батлан хамгаалах яаманд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ