A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 19

Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийн "Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт "60-аас дээш настай,…" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг… нас, …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно", мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх…" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна" гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ