- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 03
Төрийн ордон, Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "нийгмийн даатгалын шимтгэл", 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын "Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1", мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн "нийгмийн даатгалын шимтгэл", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "нийгмийн даатгалын шимтгэл", мөн зүйлийн 4.3.11 дэх заалтын "нийгмийн даатгалын шимтгэл" гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй", мөн зүйлийн 6 дахь заалтын "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй." гэснийг тус тус зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A