- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДЭЭД ОФИЦЕРИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2009 оны 158-р зарлигаар хүчингүй болсон/
2006 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ: |
1.Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг хавсралтын ёсоор шинэчлэн тогтоосугай. |
2. Цэргийн цолны зэрэглэл нь “ бригадын генерал” байхаар тогтоогдсон, дээд офицерын албан тушаал эрхэлж байгаа цэргийн жинхэнэ албан хаагчид энэ зарлиг гарахаас өмнө хүртээсэн “хошууч генерал” цолыг хэвээр хэрэглүүлсүгэй. |
3. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 75 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай. |
4. Энэ зарлигийг гарсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. ЭНХБАЯР |