Хэвлэх DOC Татаж авах
ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2005 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 21

Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт оруулахын тулд ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 29 дүгээр зарлигын хавсралтын “Албан тушаалын ангилал” гэсэн хэсэгт 11.Хил хамгаалах Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга Цэргийн цолны зэрэглэл гэсэн хэсэгт хурандаа-хошууч генерал гэж нэмэлт оруулсугай.
                                       МОНГОЛУЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                   Н.БАГАБАНДИ