A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр/

2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. "Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр"-ийг нэгдүгээр, "Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд, эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газар, яам, агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны бүх шатны байгууллагад үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ