A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн 2000 оны З дугаар сарын 1З-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Үндсэн хуулийн цэцийн 2000 оны З дугаар сарын 1З-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, З дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ