Хэвлэх DOC Татаж авах
ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 01 сарын 08 өдөр                                                                                                              Дугаар 04                                                                       Төрийн ордон, Улаанбаатар хот





 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 267 дугаар зарлигаар батлагдсан “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-д нэмэлт өөрчлөлт оруулахын тулд ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
1. Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн даргын цэргийн цолны зэрэглэлийг “хошууч генерал” болгож өөрчилсүгэй.
2. Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийн 9 дэх “албан тушаалын ангилал” гэсэн хэсгийн “Хилийн цэргийн штабын дарга бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга” гэснийг, “Хилийн цэргийн штабын дарга; Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга”, “албан тушаалын тоо” гэсэн хэсгийн “1” гэснийг “2” болгож өөрчилсүгэй.
3. Энэ зарлигийг гаргасан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР