A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ӨРИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 65

Хүнсний үйлдвэр, комбинатуудад 1991-199З онд үүссэн онцгой албан татварын өрийг өнөөгийн нөхцөлд бүрэн төлүүлэх боломжгүй байгааг харгалзан тэдгээр үйлдвэр, комбинатуудын санхүүгийн төлбөрийн чадварыг сайжруулан үйлдвэрлэлээ өргөтгөх хөрөнгө оруулах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

Хүнсний үйлдвэр, комбинатуудын /хавсралтад заасан/ онцгой албан татварын өрийн ЗО хувийг тэдгээр үйлдвэр, комбинат 1997 оны 9 дүгээр сард багтаан төлсөн нөхцөлд өрийн үлдэх 7О хувийг хүчингүй болсонд тооцох шийдвэр гаргах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ