A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Ардын хувьсгал-90” медаль бий болгох тухай


2011 оны 02 сарын 02 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот 


Дугаар 07



Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Ардын хувьсгал-90” медаль бий болгосугай.


2.“Ардын хувьсгал-90” медалийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, уг медалийг олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


3.Энэ тогтоолыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ