Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар хүчингүй болсон/

/МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар хүчингүй болсон/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 6 дугаар сарын 27-ний өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот




 

Дугаар 27

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц батлах тухай" 2009 оны 26 дугаар зарлигийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 104 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ц.ЭЛБЭГДОРЖ