Хэвлэх DOC Татаж авах
“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай


2011 оны 12 сарын 23 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 64



Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.


2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ