Хэвлэх DOC Татаж авах
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай


2011 оны 12 сарын 22 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 62



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтын “нэгдүгээр зэргийн” гэснийг хассугай.


2.Энэ тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ