Хэвлэх DOC Татаж авах
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль“-ийг дагаж мөрдөх журмын тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль“-ийг дагаж мөрдөх журмын тухай


1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот 


Дугаар 40



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1/төрийн өмчийн талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын болон түүний байгууллагуудын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, түүнчлэн хуульд заасан журам, хэм хэмжээг 1996 оны 1Ү улиралд багтаан гаргах;


2/Төрийн өмчийн хорооны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог 1996 оны 7 дугаар сард батлан, хууль биелүүлэх бэлтгэл ажлыг хангуулах;


3/хувьчилж үл болох төрийн өмчийн эд хөрөнгийн болон төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтын төслийг 1996 оны 1Ү улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;


4/зохих удирдамжийг батлан гаргаж, бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогыг 1997 оны 1 улиралд багтаан явуулж дүнг Улсын Их Хуралд танилцуулах;


5/улсын үйлдвэрийн газруудын захирлыг энэ хуульд заасан болзол, журмын дагуу шалгаруулан томилж, гэрээ байгуулах ажлыг 1997 оны З дугаар сард багтаан дуусгах;


6/улсын үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн баталж, 1997 оны 1 дүгээр сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх;


7/төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн өмчийн төлөөллийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх ажлыг 1996 оны 1Ү улиралд багтаан зохион байгуулах.


2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хийсэн төрийн өмч хувьчлахтай холбогдсон харилцаа болон захиалгад орж бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх хувьчлалыг Өмч хувьчлах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актаар зохицуулж байсугай.


З.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зургадугаар бүлэгт заасны дагуу өмч хувьчлах ажлыг Төрийн өмчийн хороо байгуулагдах хүртэл хугацаанд Засгийн газрын Өмч хувьчлах комисс эрхлэн гүйцэтгэж байхаар тогтоосугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ