Хэвлэх DOC Татаж авах
““Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

““Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай


2012 оны 01 сарын 12 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 04



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.


““Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:


“Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ


Нэг.Шинээр батлах хуулийн төслийн жагсаалт:


1.Нийслэл хотын татварын тухай хуулийн төсөл;


2.Хотыг дахин хөгжүүлэх /төлөвлөх/ тухай хуулийн төсөл;


3.Хог хаягдлыг хаях, ангилах, устгах, дахин ашиглах тухай хуулийн төсөл;


4.Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төсөл;


5.Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл;


6.Авто зогсоолын тухай хуулийн төсөл;


7.Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл.


Хоёр. Шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн жагсаалт:


1.Хот байгуулалтын тухай хууль;


2.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль;


3.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;


4.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль;


5.Төсвийн тухай хууль;


6.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;


7.Автотээврийн тухай хууль;


8.Барилгын тухай хууль;


9.Газрын тухай хууль;


10.Авто замын тухай хууль;


11.Захиргааны хариуцлагын тухай хууль;


12.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;


13.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль;


14.Ойн тухай хууль;


15.Иргэний бүртгэлийн тухай хууль;


16.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;


17.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль;


18.Газрын төлбөрийн тухай хууль.


Гурав. Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл:


1.“Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.


________ooOo_________”


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ