Хэвлэх DOC Татаж авах
“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай


2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 58 



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/ -т даалгасугай:


1/ “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд зориулан олгох газрын хэмжээ, бүсийн хилийн цэсийг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;


2/ “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан эхний ээлжинд авах арга хэмжээний төлөвлөгөө гарган дэс дараатай хэрэгжүүлж ажиллах.


2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо / Т.Очирхүү/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ