Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм/

1993 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 68

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийг хавсралтаар баталсугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” МонголУлсын Ерөнхийлөгчийн 1992 оны 75 дугаар зарлиг, “Ажил үүргийн хуваарь батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 10 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ