Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурын дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурын дүрэм/

2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 124

Монгол Улс даяр төр ёсны их баяр болгон тэмдэглэж байгаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд монгол цэргийн түүхийн өв уламжлалыг сэргээхтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурыг бүтээхээр эрдэмтэд, судлаачдын гаргасан саналыг дэмжиж ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
                                         МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                   Н. ЭНХБАЯР