Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /“Шүүхийн сахилгын хорооны дүрэм”/ /МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 167 дугаар зарлигаар хүчингүй болсон/

/МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 167 дугаар зарлигаар хүчингүй болсон/

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /“Шүүхийн сахилгын хорооны дүрэм”/

2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 192


“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, “Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Шүүхийн сахилгын хорооны дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан “Шүүхийн сахилгын хорооны дүрэм” батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 191 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
                                      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                               Н.ЭНХБАЯР