Хэвлэх DOC Татаж авах
Дүрэм батлах тухай зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Дүрэм батлах тухай зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 

2009 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр                                                                                                                                                                Төрийн ордон, Улаанбаатар хот





Дугаар 104

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 27 дугаар зарлигийн хавсралтаар баталсан
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм”-ийн Гуравдугаар бүлгийн 3.1 дэх хэсгийн “…Шагналын тасаг гэсэн үндсэн бүтэцтэй” гэсний дараа “харъяандаа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй”, Долоодугаар бүлэгт “7.23. Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлыг томилж, чөлөөлнө” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ