Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот





Дугаар 26

  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтцийг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ бүтэц батлагдсантай холбогдуулан Тамгын газрын дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулах, Тамгын газрын дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг 2009 оны 7 дугаар сард багтаан батлан мөрдүүлэхийг Тамгын газрын дарга /Д.Дорлигжав/-т даалгасугай.
3.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ