A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтцийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ бүтэц батлагдсантай холбогдуулан Тамгын газрын дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулах, Тамгын газрын дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг 2009 оны 7 дугаар сард багтаан батлан мөрдүүлэхийг Тамгын газрын дарга /Д.Дорлигжав/-т даалгасугай.

3.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ