- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Прокурорын тангараг өргөх ёслолын журам /
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2002 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 125
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Прокурорын тангараг өргөх ёслолын журам /
Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Зарлиг болгох нь:
"Прокурорын тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар 07
Төрийн ордон, Улаанбаатар хот
Прокурорын тангараг өргөх ёслолын
журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. "Прокурорын тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" (Прокурорын тангараг өргөх ёслолын журам) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A