Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журам/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журам/

2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 193

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн гурвын 9 дэх хэсгийн "б"-д заасныг үндэслэн Зарлиг болгох нь:
Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ