Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журам/

 

 

1996 оны 2 дугаар сарын 17-ны өдөр                                              Дугаар 26                                 Улаанбаатар хот

 
1.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Прокурорын дүрэмт хувцасны загварыг 1 дүгээр хавсралт, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загварыг 2 дугаар хавсралт, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журмыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Прокурорын дулааны улиралд өмсөх дүрэмт хувцсыг 1996 оноос, хүйтний улиралд өмсөх дүрэмт хувцсыг 1997 оноос эхлэн хэрэглэхээр тус тус тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ