Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн цэргийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагн

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн цэргийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам/

2009оны 10 дугаар сарын16-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот





Дугаар 142

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
1. “Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 175 дугаар зарлигаар батлагдсан “Тагнуулын ерөнхий газар, түүний харъяа салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ