A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1."Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 57 дугаар зарлигийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ