Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/

2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот 





Дугаар 32

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:  
1. “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 57 дугаар зарлигийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ