A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1999 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам/

1."Батлан хамгаалах тухай Монгол Улсын хууль"-ийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн "Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Түвдэндорж/, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга /Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийн удирдах газрын дарга /Д.Базарсад/, Дотоодын цэргийн дарга /Д.Мөрөн/ нарт үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яам /Ш.Түвдэндорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ