Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам/

1999 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 153

1."Батлан хамгаалах тухай Монгол Улсын хууль"-ийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн "Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Түвдэндорж/, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга /Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийн удирдах газрын дарга /Д.Базарсад/, Дотоодын цэргийн дарга /Д.Мөрөн/ нарт үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яам /Ш.Түвдэндорж/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ