Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ СҮМ ХИЙДИЙГ СЭРГЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр                                                                         Дугаар 71                                                                                           Улаанбаатар хот

 

ЗАРИМ СҮМ ХИЙДИЙГ СЭРГЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ



Олон зуун жилийн турш монгол дахь бурханы шашны хурал номын гол газрын нэг байж Монггол туургатан хүндэтгэн шүтсээр ирсэн Эрдэнэзуу хийдийг 1930-1940-өөд оны үеийн хэлмэгдүүлэлтийн хар салхи дайрч, сүм, дуган шүтээнүүдийг нураан сүйтгэж, лам хуврагуудыг сүйтгэж, лам хуврагуудыг устгаж үгүй болгосон гашуун үнэнийг эргэн санаж, эдүгээ энэхүү хийдийн ихэнх хэсгийг шашин номын үйл ажиллагаа явуулахад зориулахгүй, харин музейн үзмэр болгон ашиглаж байгаад сүсэгтэн олон эмзэглэж буйг анхаарч, уул хийдийг урьдын байдлаар нь сэргээн ажиллуулах гэсэн санваартан олны удаа дараагийн хүсэлтийг ёсоор болгох нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох нь:
1.Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байгаа Эрдэнэзуу музейг орон барилга, бусад холбогдох сан хөмрөгийнх нь хамт 1997 оны П улиралд багтаан шашны нийтийн өмчид шилжүүлж Эрдэнэзуу хийдийн эзэмшил, ашиглалтад өгөх арга хэмжээ авсугай.

2.Цаашид Эрдэнэзуу хийдийн нэгэн адилаар урьдын цагт олон түмний хөрөнгө хүчээр бүтэж, бурханы шашны хурал номын газар байсан боловч хэлмэгдүүлэлтийн уршгаар улс хураан авч музей үзмэрийн шинж чанартай болгосон бусад томоохон сүм хийд, барилга байгууламжийг одоо байгаа холбогдох сан хөмрөгийнх нь хамтаар шашны нийтийн өмчид шилжүүлэн тодорхой сүм хийдүүдийн эзэмшил, ашиглалтад тэдний хүсэлтийг үндэслэн өгөх арга хэмжээг дэс дараатай авсугай.

 

 

                                                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                          П.ОЧИРБАТ

 

                                                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                          М.ЭНХСАЙХАН