A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2001 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 25 Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ болгох нь:

1.Монгол Улсад "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын, ажиллах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Ерөнхийлөгчийн 1998 оны 6 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ