Хэвлэх DOC Татаж авах
1-19 НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН ХООЛНЫ НОРМ, ҮНДСЭН ШИМТ БОДИС, ИЛЧЛЭГИЙН ХЭРЭГЦЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

1-19 НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН ХООЛНЫ НОРМ, ҮНДСЭН ШИМТ БОДИС, ИЛЧЛЭГИЙН ХЭРЭГЦЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 225/296



Монгол улсын Боловсролын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 3 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. 1-3 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэг хэрэгцээг нэгдүгээр, 4-6 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт илчлэгийн хэрэгцээг хоёрдугаар, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 6-9 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээг гуравдугаар, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 10-14 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээг дөрөвдүгээр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 15-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээг тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулахыг төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын болон Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжлийн хяналтын байцаагч нарт тус тус даалгасугай.


3. Хүүхдэд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт тус тус даалгасугай.


4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн физиологийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүний норм, илчлэгийн хэмжээ" Эрүүл мэндийн сайд, Шинжлэх Ухаан, боловсролын сайдын 1992 оны А/142/451 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                                         БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ


                                                                                                                                                УХААНЫ САЙД


                                                                 Т.ГАНДИ                                                                      П.ЦАГААН


                                                        2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 2579 дугаарт бүртгэсэн.