A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЮУЛТАЙ ХАЯГДЛЫН ХАДГАЛАЛТ, УСТГАЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭ ГАРГАХ ЗААВАР
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

АЮУЛТАЙ ХАЯГДЛЫН ХАДГАЛАЛТ, УСТГАЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭ ГАРГАХ ЗААВАР

2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 127

Монгол Улсын Засгийн газрын "Химийн бодисын аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 2000 оны 29 дугаар тогтоол, Базелийн конвенц, 2002 оны "Журам батлах тухай" 135 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар"-ыг нэгдүгээр хавсралт, хүснэгтийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулсугай.

3.Аюултай хаягдлын хадгалалт, устгалын талаарх мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн дарга нарт үүрэг болгосугай.

4.Дээрх тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн албаны байгаль орчин, эрүүл мэндийн байцаагч нарт даалгасугай.

САЙД У.БАРСБОЛД

2003 оны 7 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 2170 дугаарт бүртгэсэн

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 62 дугаар тэмдэглэлийн 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусгайлан эрх олгогдоогүй үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны "Журам, гэрээ, гэрчилгээний загвар батлах тухай" А/250 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 1998 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2006 оны "Журам, заавар батлах тухай" 119 дүгээр тушаал, 2006 оны "Журам батлах тухай" 195 дугаар тушаал, 2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2003 оны "Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар батлах тухай" 127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг хийлгэж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ