A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЛБАДАН ЭМЧЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ЭМ сайд, УЕП хамтарсан 2020-02-05- А/58,А/14 тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

АЛБАДАН ЭМЧЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152/188

"Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай" Монгол Улсын хуулийн 11.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн дүгнэлт гаргах журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлтийн маягтын загвар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар /Ш.Жаргалсайхан/, Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/ нарт даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

Т.ГАНДИ М.АЛТАНХУЯГ

2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2562 дугаарт бүртгэсэн

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/58, А/14

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгосонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.13 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан "Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай" 2005 оны 152/188 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зохих хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Цогтбаатар/-т үүрэг болгосугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Д.САРАНГЭРЭЛ

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

Б.ЖАРГАЛСАЙХАН