Хэвлэх DOC Татаж авах
Ангилал батлах тухай /Химийн аюултай бодисын ангилал/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Ангилал батлах тухай/Химийн аюултай бодисын ангилал/


2009 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр                                                                                                                                                        


Улаанбаатар хот 


Дугаар 04/04



Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.Химийн аюултай бодисын ангиллыг 1 дүгээр, химийн хорт бодисын ангиллыг 2 дугаар, Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг ашиглах аргачлалыг 3 дугаар, химийн хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалтыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Монгол Улсад ашиглагдаж буй химийн хорт болон аюултай бодис бүрийг хортой болон аюултай ангилалд хамруулан, мэдээллийн цахим сан үүсгэж, тухай бүр шинэчилж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга /Ц. Банзрагч/-д даалгасугай.


З.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Химийн хорт бодисын үндэсний ангилал батлах тухай" Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 83/А/160, "Химийн аюултай бодисын ангилал батлах, онцгой хортой бодисын ангилалд нэмэлт оруулах тухай" Байгалв орчны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 63/89 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ,                                                                   ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБАА


ЖУУЛЧЛАЛЫН САЙД        Л.ГАНСҮХ 


                                                          Улсын бүртгэлийн 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2994 дугаарт бүртгэсэн