A

A

A

Бүлэг: 1979

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ ШИНЭЭР ТУУРВИН ХЭВЛҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАРЛИГ болгох нь:

1.Монгол Улсын түүхийг шинээр туурвин бичиж, хэвлүүлэх ажлыг 2000 онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг ШУА-ийн ерөнхийлөгч /Б.Чадраа/, мэргэжлийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгосугай.

2.Монгол Улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг төрийн холбогдох байгууллагуудад даалгасугай.

МОНГОЛ УЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ