A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар /БД 81-101-01/, БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар УНБ-с хассан.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /"Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар"/

2001 оны 6 дугаар сарын 18-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 174

Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар" /БД 81-101-01/ -ыг хавсралтаар баталсугай.

2. Аргачилсан зааврыг хэвлэн олшруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх, сургалт семинар хийх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Барилга.хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан-Улсын барилгын зөвлөлийн 1967 оны 57 дугаар тогтоол, Барилга-архитектурын комиссын 1973 оны 33 дугаар тогтоол, 1975 оны 30 дугаар тогтоолыг тус, тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2001 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 1757 дугаарт бүртгэсэн.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаарсарын 28-ны өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.10-т заасныг үндэслэн, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тэмдэглэлийн YI-д заасан үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актуудыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор дараах тушаалын тэмдэглэх хэсэгт холбогдох хуулийн доор дурдсан зүйл, заалт, хэсэг нэмсүгэй.

1.1. "Индекс батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Үндэсний ..." гэсний өмнө "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт" гэж.

2. Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хуулийг 2016 оноос мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулиудад нийцүүлэхээр хэм хэмжээний акт баталсан дараах 42 тушаалын үндэслэх хэсгийн холбогдох зүйл, заалт, хэсэгт дор дурдсан өөрчлөлтийг тус тус оруулсугай:

2.1. "Барилгын салбарт мөрдөх техникийн баримт батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Барилгын салбарт мөрдөж байгаа барилгын норм ба дүрмийг боловсронгуй болгох зорилгоор" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн" гэж;

2.2. "Норм баталж мөрдүүлэх тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 266 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Засгийн газрын 1997 оны 256 тогтоолоор зөвшөөрсөн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ..." гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн" гэж;

2.3. "Төсвийн жишиг норм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол улсын хуулийн 6.1.2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн" гэж;

2.4. "Жишиг норм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан заалтыг үндэслэн" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн" гэж;

2.5. "Норм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дугаар заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.6. "Барилга угсралтын ажлын үнийн индекс батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт" гэж;

2.7. "Жишиг үнэ батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 ны 12 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн" гэж;

2.8. "Барилгын инженер-геологийн ажил" "БНбД 11-03-01"-ыг батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.9. "Барилга угсралтын ажлын үнийн индекс батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт" гэж;

2.10. "Төсвийн жишиг норм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын Барилгын тухай хууль-ийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.11. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.12. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.13. "Барилгын норм ба дүрэм батлах" тухай Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.14. "Дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.15. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.16. "Барилга засварын ажлын төсвийн суурь норм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.17. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.18. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.19. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.20. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.21. "Барилгын дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.22. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.23. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.24. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.25. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.26. "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.27. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.28. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 163 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.29. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.30. "Барилгын норматив баримт бичиг, дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг" гэж;

2.31. "Норматив баримт бичиг, дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 413 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалт ..." гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.32. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 429 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" хуулийн 6.1.2" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2" гэж;

2.33. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" хуулийн 6.1.2" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2" гэж;

2.34. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.35. "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.36. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.37. "Норматив баримт бичиг батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 305 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.38. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Барилгын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.39. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дэх заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.40. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Барилгын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.41. "Барилгын дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ""Барилгын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж;

2.42. "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаар тушаалын үндэслэх хэсгийн "Барилгын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэг" гэснийг "Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт" гэж тус тус.

3. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг хангахгүй үндэслэлээр "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан"-гаас хасуулах сонгон мөрдөх норматив баримт бичиг баталсан тушаалуудыг хавсралт ёсоор баталсугай.

4. Тушаалд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, холбогдох захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулан, нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

6. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд даалгасугай.

САЙД Б.МӨНХБААТАР

Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаар тушаалын хавсралт

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН УЛСЫН НЭГДСЭН САНГИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ТУШААЛУУД

1. "Аргачилсан заавар батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 174 дүгээр тушаал;

2. "Төсвийн жишиг норм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаал;

3. "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар тушаал;

4. "Заавар батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 195 дугаар тушаал;

5. "Барилгын дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тушаал;

6. "Дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар тушаал;

7. "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар тушаал.

---o0o---