A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 2012 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 2012 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-05

"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, "Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Ахуйн зориулалтаар 2012 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1 дүгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар 2012 онд барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг 2012 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасугай.

САЙД Л. ГАНСҮХ