Хэвлэх DOC Татаж авах
АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 2012 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 2012 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ


2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А-05



“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, “Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.Ахуйн зориулалтаар 2012 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1 дүгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар 2012 онд барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Энэхүү тушаалыг 2012 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасугай.


САЙД Л. ГАНСҮХ


Улсын бүртгэлд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3304 дүгээрт бүртгэсэн.