A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /БОАЖС-ын 2019 оны А/164 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2019 оны А/164 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-342

"Агаарын тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дах хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах ажиллагааны үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2.Дээрхи үйлчилгээний хөлс, хураамжаас орсон орлогыг Цэвэр агаарын санд төвлөрүүлэхийг Агаарын чанарын мэргэжлийн албаны дарга /С.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

3.Цэвэр агаарын санд агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн орлогоос орсон орлогыг жил бүр Агаарын чанарын албаны чадавхийг бэхжүүлэх, агаарын бохирдлын чиглэлээр хий эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулж байхыг Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал /Н.Хүрэлсүх/-д зөвшөөрсүгэй.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3297 дугаарт бүртгэв.