Хэвлэх DOC Татаж авах
АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 03 дугаар  тушаалаар хүчингүйд тооцсон


АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


2011 оны 11 дүгээр сарын 09- ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 366



Эрүүл мэндийн тухай хуулийн 41.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:


1."Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын тайлан мэдээний маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх үйл ажиллагааны стандартыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан шинэчлэн боловсруулж, батлуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат), Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү)-д үүрэг болгосугай.


3.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх асуудал хариуцсан лаборатори бүхий тасаг, мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллуулахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү)-д үүрэг болгосугай.


4.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх үйл ажиллагааны тайлан мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, ирүүлсэн мэдээг нэгтгэж жил бүрийн 2 дугаар сарын 1-ны дотор Эрүүл мэндийн яамны Халдвар хяналтын зохицуулах зөвлөлд ирүүлж байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү)-д даалгасугай.


5.Энэхүү журам батлагдсантай холбоотой Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А-144 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


6. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газар /Д.Жаргалсайхан/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т үүрэг болгосугай.


САЙД С.ЛАМБАА


Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3292 дугаарт бүртгэсэн