Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлы

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал/


2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А-333



“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх заалт, 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлын 8 дугаар тэмдэглэлийн дүгээрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.“Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал” –ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Дээрхи аргачлалын дагуу газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцож, акт тогтоон хэрэгжүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай.


3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт тус тус даалгасугай.


САЙД Л.ГАНСҮХ


Улсын бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарынг 19-ний өдрийн 3200 дугаарт бүртгэсэн