A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ


2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар: А-132/112

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3, "Газрын хэвлийн тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2.4, "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал"-ыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашиглалтын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх болон олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар /Б.Батхүү/, Ашигт малтмалын газар /Д.Батхуяг/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Я.Содбаатар/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т тус тус даалгасугай.

3. Тус аргачлалыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Аймгуудийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газар, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Зардлын үнэлгээ, заавар батлах тухай" Байгаль орчны сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 222/109 дүгээр хамтарсан тоот тушаалыг хүчингүй болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ