A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНИЙН ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 07 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 209

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 05 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. 1990 онтой харьцуулсан барилга угсралтын ажлын 1999, 2000 оны үнийн индексийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Үнийн индекс батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн 1885 дугаарт бүртгэсэн.